Хѳвсгѳл аймаг дахь Цагдаагийн газрыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зѳвлѳлөөс 2019 оны "Шилдэг байгууллага"-аар тодруулж цом өргөмжлөл олгов. Цагдаагийн газар нь тус аймгийн хэмжээнд гэмт хэргийн тоог бууруулж тэмдэглэлт ойн баяр наадмын үеэр нийгмийн хэв журмыг сахиулах ажилд үр дүн гарган ажилласан байна. 2018 оны 11 сарыг энэ онтой харьцуулахад аймгийн хэмжээнд гэмт хэрэг 81 буюу 10,9 хувиар буурсан байна. Энэ нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ”, “Байгалиа хамгаалъя” зэрэг олон аяныг үр дүнтэй хэрэгжүүлсний үр дүн аж. Мөн Засгийн газрын тогтоолоор зохион байгуулсан “Хотгойд хурд-4” хангайн бүсийн даншиг наадам, Мөрөн хот үүсэн хөгжсөний 210 жилийн ойн үйл ажиллагааны үеэр онц ноцтой гэмт хэрэг зөрчил гараагүй тайван сайхан наадсан байна. Энэ үеэр иргэдэд зам тээврийн хөдөлгөөнд соёлтой оролцох, хурд хэтрүүлэхгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх зэрэг мэдээлэл зөвлөгөөг өгч ажилласан ажээ.
Б.Ганаа
Цагдаагийн газар шилдэг байгууллагаар шалгарав |
|
Сэтгэгдэл бичих