Хөвсгөл аймгийн Хууль эрх зүйн хэлтсээс хэрэгжүүлсэн "Эрх зүйн хөтөч" өдөрлөг иргэдэд ээлтэй оны шилдэг үйл ажиллагаагаар шалгарлаа. Эрх зүйн хөтөч өдөрлөгийн хүрээнд энэ онд 1000 гаруй км замыг 18 байгууллагын 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн туулж, төрийн байгууллагын 2 дахь шатлалын үйлчилгээг алслагдсан сум, багийн 20 орчим мянган иргэнд хүргэн ажилласан байна. Өдөрлөгт хамрагдсан иргэдийн 92 хувь нь "Үр дүнтэй сайн ажил боллоо" гэж судалгааны үеэр хариулт өгчээ. Тус ажил нь бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой бөгөөд энэ үеэр ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө туслалцаа үзүүлж иргэдийн хүсэлт өргөдөл, гомдлыг газар дээр нь хүлээн авч шийдвэрлэснээрээ онцлог болжээ.
Б.Ганаа
Эрх зүйн хөтөч өдөрлөг шилдэг хөтөлбөр хэрэгжүүлэгчээр шалгарлаа |
|
Сэтгэгдэл бичих