Хурд хэмжиж жолооч нарт анхааруулга санамж өгч байна
2019-12-30 12:58:24, 759
 Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн алба хаагчид "Шинэ жил" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Мөрөн-Булган, Мөрөн-Хатгал чиглэлийн замд хурд хэмжигч багажаар хурд хэмжиж жолооч зорчигч нарт анхааруулга санамж өгч ажиллаж байна. Сүүлийн үед цас орсны улмаас халтиргаа гулгаа үүсч байгаа тул жолооч нарыг хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байв. Мөн шинэ жилийн баяр ёслолын үеэр гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэхийн тулд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, дуудлагын жолооч дуудах зэргийг анхааруулж байлаа.
 
 Б.Баянцагаан 


Хурд хэмжиж жолооч нарт анхааруулга санамж өгч байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-01-01 16:13:47
    ??????????: баярлалаа