Шинэ жилийн баярын үеэр дуудлагын жолооч ажиллуулах зөвлөмж хүргүүлэв
2019-12-21 13:42:07, 474
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас аж ахуйн нэгж, албан байгууллагуудын шинэ жил болж байгаатай холбогдуулан зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, жолооч нарт мэдээлэл хүргэж ажиллах чиглэлээр аж ахуй нэгжүүдэд албан мэдэгдэл хүргүүлж биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна. Албан мэдэгдэлд байгууллага хамт олны шинэ жилийн баярын үйл ажиллагаа зохион байгуулсан тохиолдолд дуудлагын жолоочийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж мэдээллийг нь байршуулахыг үүрэг болгожээ. Мөн тухайн байгууллага мэдээллийнхээ самбар болон бусад иргэд их орж гарч үйлчлүүлдэг хэсэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, зурагт хуудастай болох шаардлагатайг дурджээ. Сүүлийн өдрүүдэд шинэ жилийн баярын үйл ажиллагааны дараа согтуугаар автомашин жолоодсон 12 тохиолдол гарсан учраас иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг анхааруулжээ.
Б.Туяа 
 


Шинэ жилийн баярын үеэр дуудлагын жолооч ажиллуулах зөвлөмж хүргүүлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0