Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны 12 сарын 4-өөс ирэх оны 2 сарын 24-ний өдөр хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглов. Цаг агаар хүйтэрч зам болон бусад зорчих хэсгээр хальтаргаа гулгаа үүсч замын нөхцөл хүндэрч байгаа тул ослоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Иймээс ард иргэдийг хүйтний улиралд эрүүл мэндээрээ хохирч эрсдэлд өртөхгүйн тулд мотоциклоор зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн ЦГ-ын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул анхааруулж байлаа.
Б.Ганаа
Хөвсгөлд мотоциколын хөдөлгөөнийг түр хориглов |
|
Сэтгэгдэл бичих