Хөвсгөл аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон сурагчдын дунд зохион байгуулдаг "Ногоон гэрэл цагаан шугам" тэмцээнд 7 сургуулийн 70 гаруй сурагчид оролцож, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ ахиуллаа. Сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг олгох, болзошгүй аюул ослоос сэргийлэх, зөв дадал хэвшлийг олгох зорилгоор зохион байгуулдаг уг тэмцээн аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатарын ивээл дор зохион байгуулж тэргүүн байрыг "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн сурагчид эзэлж шилжин явах цомын эзэд боллоо. Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар оролцогч хүүхэд бүр замын хөдөлгөөний тухай мэдлэг мэдээлэлтэй болж цаашид замын хөдөлгөөнд оролцохдоо дагаж мөрдөх төдийгүй болзошгүй эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой учраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ажээ.
Б.Алтанхуяг
"Ногоон гэрэл цагаан шугам" тэмцээнд 70 гаруй хүүхэд оролцлоо |
|
Сэтгэгдэл бичих