Хариуцлагатай уул уурхайн жишиг тогтоож ажиллахыг уриалав
2019-11-25 16:13:14, 673
 Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймагт уул, уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд “Уул уурхайн үйл ажиллагаан дахь химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын менежмент ба нөхөн сэргээлтийн асуудал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Эрдэнэбаатар хэлсэн үгэндээ “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ойртуулах замаар хариуцлагатай уул уурхайн жишиг тогтоох зорилт тавьж хэрэгжүүлж ажиллах”-ыг уриалж байлаа.
Сургалтад давхардсан тоогоор 16 лиценз эзэмшигчдийн төлөөлөл оролцож уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин, уул уурхайн үйл ажиллагаанаас үүсэх сөрөг нөлөөлөл түүнийг бууруулах, химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын менежмент, техникийн болон биологийн нөхөн сэргээлт, төлөвлөлт, нөхөн сэргээлтийн дараах мониторинг зэрэг сэдвээр мэдээлэл авчээ. Цаашид уул уурхайн компаниудтай уулзалт зөвлөгөөнийг тогтмол хийж мэдээлэл зөвлөгөөг өгч байхаар шийдвэрлэсэн байна.
Б.Гантуяа 


Хариуцлагатай уул уурхайн жишиг тогтоож ажиллахыг уриалав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0