Сүүлийн үед цахим сүлжээгээр Хөвсгөлийн их тайга болон Монгол шарын даваанд хууль бусаар ногоон хаш олборлож байна гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Ц.Адъяацэрэн “Энэ мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийсэн. Одоогоор хууль бусаар ногоон хаш олборлосон зүйл байхгүй. Ор үндэслэлгүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд оруулсан иргэнд зохих хариуцлагыг нь хүлээлгэсэн гэдгийг мэдээллээ.Цаашид иргэд цахим сүлжээгээр худал мэдээлэл оруулах, хэн нэгнийг санаатай гутаан доромжилж нэр хүндэд халдахгүй байхыг ард иргэдэд анхаарууллаа.
Б.Ганаа
Ногоон хаш олборлож байна гэсэн худал мэдээлэл цацагджээ |
|
Сэтгэгдэл бичих