Могойн голын уурхайд осол гарч нэг хүний бие муу байна
2019-09-17 16:18:32, 986

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайд энэ сарын 15-ны өдөр осол гарсан байна. Могойн гол хувьцаат компанийн уулын үйлдвэрийн хөрс тээврийн автомашин унаж осолджээ. Тус автомашинд нэг оператор байсан бөгөөд ухаангүй биеийн байдал хүнд байгаа учраас онгоцоор Улаанбаатар хот руу яаралтай явуулах шаардлагатай байгаа гэнэ. Могойн гол компанийн удирдлагууд нисдэг тэргээр зөөвөрлөх асуудлыг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа аж. Осол гарах болсон шалтгааныг тодруулахаар аймгийн Цагдаагийн газар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 

Б.Гантуяа 

 



Могойн голын уурхайд осол гарч нэг хүний бие муу байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0