Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Замын цагдаагийн тасаг хамтран иргэдэд нэг цэгээс баталгаат тээврээр үйлчлэх зорилгоор орон нутгийн тээврийг нэг цэгт төвлөрүүлж байна.Орон нутгийн буюу сум хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг жолооч нарыг "Шинэ Мөрөн" худалдааны төвийн хажууд байрлах Орон нутгийн авто вокзалаас зорчуулж байна. Ийнхүү сум хооронд тээврийн үйлчилгээ эрхэлдэг жолооч нарыг нэг цэгт төвлөрүүлснээр иргэд "Шинэ Мөрөн" худалдааны төвөөр үйлчлүүлээд унаандаа шууд суух, дээрх байгууллагуудын хяналт дор баталгаат тээврийн хэрэгслээр зорчих, зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх зэрэг ач холбогдолтой гэдгийг МХГ-ын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Сэргэлэн мэдээлж байна.
Б.Туяа
Орон нутгийн тээврийг нэг цэгт төвлөрүүллээ |
|
Сэтгэгдэл бичих