МХГ-аас Уудам хангай компаний мал нядлах үйл ажиллагааг түр зогсоов
2019-07-15 12:34:33, 2001
Хөвсгөл аймгийн МХГ-аас Мөрөн суманд мал нядлах, мах боловсруулах Хөвсгөл мах маркет, Дуут улаан, Уудам хангай, Лидер хүнс, Баян шувуут зэрэг компанид хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтын үеэр Уудам хангай компани зарим дайвар бүтээгдэхүүнийг хаягдлын цэгт хаяж, үйлдвэрт тавигдах хаягдлын шаардлагыг биелүүлээгүй байгаа учир үйлдвэрийн мал нядлах үйл ажиллагааг түр зогсоожээ.  Мөн мал нядлах мах боловсруулах үйлдвэрийн зумлах тоног төхөөрөмжийн ажиллах аюулгүй үйл ажиллагаа ерөнхий шаардлага MNS 4930:2000 стандартыг зөрчсөн учир зумлагааны тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Энэ үеэр Дуут улаан, Лидер хүнс, Баян шувуут компанийн махны үйлдвэрийн үйл ажиллагаа эхлээгүй байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний бичиг баримтууд бүрдээгүй байгаа ажээ.
Б.Гантуяа
 
 


МХГ-аас Уудам хангай компаний мал нядлах үйл ажиллагааг түр зогсоов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-16 09:46:09
    Зочин: ugaas nad gazar chin neegdsen tsagaasai buh daivar tsus buh gedes dotor suul ene teriig tolgoi g bugdiig uragsh avaichij haydag ajilchid da ugduggui bugdiig n gazar asgaj hayaad bga g n medseer bj manai murungiin hynaltiin gazar medeegui ym shig uvliig unguruuchihsun shu de tgd hamag mal mahaa ursh hoish gargaad dotood mahni unee bairj chadahgui ard iregdee shulj bna ta nar