МХГ-ын дарга А.Эрдэнэбаатар махны үйлдвэрүүдэд 6 үндсэн шаардлага тавилаа
2019-06-07 12:18:54, 1298
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй махны үйлдвэрүүдийн удирдлагуудад удаа дараа мэдээлэл зөвлөмж өгч ажиллаж байна. Тус үйлдвэрийн удирдлагуудтай уулзсан 3 дахь удаагийн нийтийн сонсголоор МХГ-ын дарга, Улсын ахлах байцаагч А.Эрдэнэбаатар махны үйлдвэрүүдэд 6 үндсэн шаардлага тавилаа. Үүнд 
1. Малын гэдэс дотрыг хогийн цэгт хаяуулахгүй байх зорилгоор үйлдвэр бүр “Дайвар бүтээгдэхүүний цех”-тэй байх
2. Дотоодын хэрэгцээнд мах нөөцөлж, махны үнийг тогтвортой байлгахын тулд “Зоорьтой байх”
3. Шаардлагатай шинжилгээг хийдэг  “Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторитой байх”
4. “Цэвэр бохир усны байгууламжтай байх”
5. “Хог хаягдлын дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байх”
6. Худалан авч байгаа малын гарал үүсэл нь тодорхой эзэнтэй, им тамга нь бүртгэгдсэн “Мэдээллийн сантай байх” гэсэн үндсэн 6 шаардлагыг тавилаа.“Махны үйлдвэрүүд төрийн байгууллагаас тавьсан үүрэг даалгаврыг биелүүлж байж үйл ажиллагаагаа эхлэх бөгөөд хэрвээ биелүүлээгүй бол үйл ажиллагааг нь хуулийн хүрээнд зогсоох болно” гэдгийг МХГ-ын дарга, Улсын ахлах байцаагч А.Эрдэнэбаатар анхаарууллаа.
Б.Гантуяа 


МХГ-ын дарга А.Эрдэнэбаатар махны үйлдвэрүүдэд 6 үндсэн шаардлага тавилаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-23 20:20:31
    Зочин: Зөв зөв
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-09 21:11:37
    ???????????: Махны нөөцтэй түүнийгээ орон нутагт бас хэдэн хувийг борлуулж байх шаардлагатай бна гэж үзэж бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-09 21:11:11
    ???????????: Махны нөөцтэй түүнийгээ орон нутагт бас хэдэн хувийг борлуулж байх шаардлагатай бна гэж үзэж бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-08 10:04:24
    Зочин: Маш зөв шаардлагууд тавьж ээ малын дайвар бүтээгдхүүний хага ба бүтэн боловсруулсан цэктэй болвол их зүгээр хүмүүс хямд төсөр амттай юм авч идэх болно малынхаа гэдэс дотор сүүлийг хаяад буянаа баиж байна ш дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-07 18:00:45
    ????? : 1. Цагдаагийн газрын малын хулгайтай тэмцэх албатай байнгын холбоотой байж хулгайн мал авахаас сэргийлэх. 2. зах зээлийн махны үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэхээр махны үйлдвэрүүдэд махны нөөц бүрдүүлэх албан даалгавар өгч, хяналт тавих 3. Малын дайвар бүтээгдэхүүнийг хагас боловсруулж, нөөшилж худалдаалах
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-07 13:04:10
    ????????? : 1 Авсан бод малынхаа тамга тэмдэг гарсан зургийг архивлаж хадгалдаг болох. 2. Камертай болгох. 3. Хүнээс мах худалдан авдаггүй байлгах. Иймэрхүү шаардлага тавих хэрэгтэй