Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Мөрөн суманд мотоциклоор байнгын хөдөлгөөнд оролцдог иргэдэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих байдлыг хангах зорилгоор гэрэл ойлгогчтой мөрөвч хэрэглэж байхыг уриалж 25 жолоочид мөрөвч зүүж өгөв. Мөрөн сумын хэмжээнд мотоциклоор тээврийн үйлчилгээ үзүүлдэг олон иргэн байдаг. Урин дулааны цагт иргэд ч мотоциклоор их үйлчлүүлдэг бөгөөд Мөрөнгийн төв дотор нэг иргэн 1500 төгрөг төлөөд хүссэн газартаа хүргүүлдэг. Тус үйлчилгээ үзүүлдэг иргэдийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас бүртгэлжүүлэн иргэдийн аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцоход шаардлагатай мэдээлэл зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа ажээ.
Б.Ганаа
Мотоциклтой иргэдийг гэрэл ойлгогчтой мөрөвч зүүж байхыг уриалав |
|
Сэтгэгдэл бичих