Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр тус аймгийн МХГ-ын дарга, улсын ахлах байцаагч А.Эрдэнэбаатар махны үйлдвэрүүд “Малын дайвар бүтээгдэхүүн боловсруулах цехтэй байх, махны үнийн тогтвортой байдлыг хангуулах, дотоодын хэрэгцээний зорилгоор мах нөөцлөх зоорь, агуулахтай байх, хог хаягдлын технологитой байх, цэвэр усны эх үүсвэртэй байх, мал эмнэлэг, ариун цэврийн лабораторитой байх, шаардлагатай шинжилгээг хийдэг байх, малын им, тамга, зүсмийн бүртгэл хөтлөх, бүртгэл мэдээллийн сантай болох” гэсэн үндсэн 6 шаардлагыг тавьж байлаа. Эдгээр шаардлагыг биелүүлэхгүй олон нийтийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээ авна гэдгийг анхааруулж байв. Мөрөн суманд Мах маркет, Уудам хангай, Дуут улаан гэсэн 3 үйлдвэр өнгөрсөн онд ажилласан бол энэ онд Баян шувуут, Лидер хүнс гэсэн үйлдвэрүүд шинээр нэмэгдэж байгаа юм байна. Гэхдээ эдгээр үйлдвэрүүд төрийн байгууллагаас тавьсан үүрэг даалгаврыг биелүүлж байж үйл ажиллагаагаа эхлэх ажээ.
Б.Гантуяа
Махны үйлдвэрүүдэд тавьсан шаардлагыг биелүүлж ажиллахыг анхааруулав |
|
Сэтгэгдэл бичих