300 ГАРУЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЧИНГҮНЖАВЫН ТАЛБАЙД СУУЛТ ХИЙЖ БАЙНА
2018-05-29 21:35:54, 838
Хөвсгөл аймгийн төрийн байгууллагуудын төлөөлөл болсон 300 гаруй албан хаагч өөнөөдөр 14 цагаас эхлэн Хотгойдын баатар Чингүнжавын талбайд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардсан суулт хийж байна.
 
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт тусгасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өнөөдрийг хүртэл нэмэхгүй байгаа тул эхний ээлжинд сануулах суулт хийж байгаа гэнэ. "Бид төрийн албан хаагчдын цалин хөлсийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх тогтоох, УИХ-ын 2017 оны 29-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-аар шийдвэрлүүлэхэд зохион байгуулалтын арга хэмжээг энэ оны 6 сарын нэгний дотор авч хэрэгжүүлэхийг шаардаж байна" гэсэн гурван саналыг аймгийн Засаг даргаар дамжуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж байна" дээрх саналуудыг авч хэлэлцэж хэрэгжүүлэхгүй бол хуулийн дагуу ажил хаях болно гэдгийг Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ц.Ганболд хэлж байлаа. Суулт оройн 18 цаг хүртэл үргэлжлэх ажээ.


300 ГАРУЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЧИНГҮНЖАВЫН ТАЛБАЙД СУУЛТ ХИЙЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0