“3 хүүхэд хайрцганд тээвэрлэхийг завдсан” гэсэн худлаа мэдээлэл цацагджээ
2019-05-20 20:03:27, 3655

“Хөвсгөл аймгаас хот хоорондын  зорчигч тээврийн автобусаар з хүүхэд хайрцганд хийж тээвэрлэхийг завдсан байна” гэсэн мэдээлэл Зариг.мн болон 24 цаг сайтаар олон нийтэд цацагдсан юм. Энэ тухай Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, Цагдаагийн хошууч Г.Оргилболдоос тодруулахад тус аймгийн Цагдаагийн газарт албан ёсоор бүртгэгдсэн хэрэг байхгүй байна. Харин яагаад ийм мэдээлэл цацагдах болсон шалтгааныг тодруулахаар шалгаж эхэлсэн” гэдгийг мэдээллээ. Мөн тус аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тодруулахад ийм хэрэг зөрчил гараагүй, Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд дотор ч ийм хэргийн улмаас эмчлүүлж байгаа хүүхэд байхгүй гэдгийг хэлж байлаа. Ийнхүү одоогоор хууль хяналтын байгууллагад албан ёсоор бүртгэгдсэн хэрэг зөрчил гараагүй байна. Харин олныг цочирдуулсан тус мэдээлэлийг  хэн хаанаас ямар эх сурвалжаас олон нийтэд мэдээлснийг шалгаж байгаа ажээ.

Б.Гантуяа 



“3 хүүхэд хайрцганд тээвэрлэхийг завдсан” гэсэн худлаа мэдээлэл цацагджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-21 15:18:08
    ?????: Цагдаа хүүхэд хүчиндээд нуудаг шдээ тэгэхээр талил таль хүн хулгай хийсэн ч юм боловуу мдхгүй бна үнэн үг нууж бга юм бишүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-21 15:16:42
    ?????: Цагдаа хүүхэд хүчиндээд нуудаг шдээ тэгэхээр талил таль хүн хулгай хийсэн ч юм боловуу мдхгүй бна үнэн үг нууж бга юм бишүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-20 23:01:26
    Зочин: Цагдаа нар нь хүүхэд хүчиндээд байгаа ш дээ. Одоо рүүхэд хулгайлдаг болсон ч юм бил үү. Тэгээд энэ хэрэг зохиомол гэж итгүүлэх гэж байгаа ч юм бил үү хэн мэдлээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-20 22:19:20
    ?????: Хариуцлага тооцох хэрэгтэй энэ сайттай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-20 21:45:40
    ?????: Харин тийн худлаа мэдээлэл тарааж байгаа хүмүүст цагдаа сэргийлэх хүртэл арга хэмжээ авч байхгүй бол хүмүүсийг эхэд цочироож байна шүү харин яаж танай мэдээгээр залруулга гаргаваа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-20 21:04:47
    Зочин: Herwee ene unen bol hetsuuhen l medee bna hudalaa bgaasai gej zalbiry da ymar hvn ene medeeleliig haanaas olj tawisniig bas shalgah heregtei