ХӨВСГӨЛД МАХНЫ ҮНЭ ХАНШ ЭРС НЭМЭГДЖЭЭ
2018-05-29 19:55:46, 716

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Далай ээж" хүнсний захад махны үнэ ханш эрс нэмэгдсэн байна. Үхрийн цул мах нэг килограмм нь 9500 төгрөг, хонины мах 7500, ямааны мах 6500, адууны мах 6500 төгрөгийн үнэ ханштай байна.
Сарын өмнө  мах 5500-6000 төгрөгийн ханштай байсан юм.
Мөн хатаасан борц нэг килограмм нь 30,000 төгрөг байна. Мөн сүү, тараг литр нь 2000 төгрөгийн үнэ ханштай байна. Өнөөдрийн байдлаар мал туранхай гаргах боломжгүй, иргэдийн нөөцөлсөн мах дууссан учраас махны үнэ ханш нэмэгдэж байна. Шинэ мах гарвал цаашид үнийн хөөрөгдөл буух боломжтой гэдгийг махны ченжүүд хэлж байлаа. Ийнхүү улсдаа мал сүргийн тоо толгойгоор тэргүүлдэг Хөвсгөлчүүд хамгийн өндөр үнэтэй махыг худалдан авч байгаа ажээ.



ХӨВСГӨЛД МАХНЫ ҮНЭ ХАНШ ЭРС НЭМЭГДЖЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0