Мэргэжлийн хяналтын байгууллагаас 5-р сарын нэгний өдрөөс эхлэн "ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ-МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ" сэдэвт сарын аяныг улсын хэмжээнд эхлүүлж байна. Сарын аяны хүрээнд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд улсын хилээр нэвтрэх бараа, бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, цацрагийн үүсгүүр, рентген багаж, тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй байдлын шаардлага, холбогдох тусгай зөвшөөрөл, импортын мэдэгдэл, гэрчилгээ болон бусад холбогдох асуудлаар мэдээ, мэдээлэл, зөвлөмж авч, сургалт-хэлэлцүүлэгт хамрагдах боломжтой.
"ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ-МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ" сэдэвт сарын аян улсын хэмжээнд эхэллээ |
Сэтгэгдэл бичих