Өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод хуульчийн нийтэд тустай үйл ажиллагаа про боно хуулийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг болж байна. Өдөрлөгт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Архивын тасаг, Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын алба, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв, Өмгөөллийн зөвлөл зэрэг байгууллагууд оролцов.Энэ үеэр иргэд Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай холбоотой мэдээллийг их авчээ. Тодруулбал Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш хасуулсан оноог хэрхэн буцааж авах, шинэ үнэмлэх яаж авах зэрэг асуудлыг хамгийн их ирүүлж газар дээр нь мэдээлэл зөвлөгөө авчээ.
Мөн иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлж нотариат, хуулийн зөвлөгөө, архивын лавлагаа, эхо оношилгоо зэргийг үнэгүй хийж байлаа.
Б.Гантуяа
Иргэд зөрчлийн хуулийн талаар мэдээлэл их авчээ |
|
Сэтгэгдэл бичих