Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас "Мотоцикл" арга хэмжээний хүрээнд мотоциклтой иргэдийн жагсаалыг зохион байгуулав. Энэ үеэр мотоциклын жолооч бүр хамгаалах малгай өмсөж, улсын дугаартай, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг уриалж мотоциклтой иргэдийн жагсаалыг Мөрөн сумын төв замаар явуулж иргэдэд сурталчиллаа. Мөн мотоциклын ил харагдах хэсэгт гэрэл ойлгогч нааж, даатгалд хамруулан, хамгаалах малгайтай, өдрийн цагт ойрын гэрлээ асааж хөдөлгөөнд оролцож байх, 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхгүй байхыг анхааруулж, уриалсан 3 төрлийн санамж хуудас тараав. Тус арга хэмжээнд оролцсон мотоциклын жолооч нарын дунд сугалаа явуулж хамгаалах малгай 2 ширхэг, 9999 ХӨЗ улсын дугаар олголоо.
Б.Ганаа
Мотоциклын бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг уриалав |
|
Сэтгэгдэл бичих