"Байгалиа хамгаалъя" сар аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд аймгийн Прокурорын газар, МХГазар, БОАЖГ хамтран "Ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлүүдийг чадавхжуулах нь" сэдэвт сургалтыг хамтран зохион байгууллаа. Тус сургалтанд аймгийн Хөвсгөл аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Батмөнх, хяналтын прокурор М.Ариунцэцэг, МХГазрын БОХУын байцаагч М.Болормаа, БОАЖ-ын газрын ахлах мэргэжилтэн Б.Хандармаа, Х.Хадбаатар болон Хатгал тосгоны гал унтраах анги, цагдаагийн хэсгээс тус тус мэдээлэл хийж, иргэд аж ахуйн нэгжийн асуусан асуултанд хариулт өгч, санал бодлоо солилцлоо. Сургалтанд 87 иргэн хамрагдсан бөгөөд байгаль орчны чиглэлээрх мэдлэгээ дээшлүүлсэн үр дүнтэй сургалт боллоо гэдгийг хэлж байв. Мөн Хатгал тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа ойн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллалаа гэдгийг Хөвсгөл аймгийн МХГ-ын БОХУ-ын байцаагч М.Болормаа мэдээллээ.
Б.Ганаа
"Ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлүүдийг чадавхжуулах нь" сэдэвт сургалтыг орон нутагт зохион байгуулав |
|
Сэтгэгдэл бичих