Хорио цээрийн дэглэм буурч хязгаарлалтын дэглэмд шилжлээ
2019-04-18 12:14:51, 1743
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багт гарсан Африкийн гахайн мялзан өвчний 14 хоногийн хорио цээрийн хугацаа дууссан тул дэглэм буурч 7 хоногийн хязгаарлалтын дэглэмд шилжлээ.  Өвчин гарсан П-ийн 18 гахайг бүрэн устгаж, гахайны тэжээл болох будаа, бог малын гэдэс дотор болон  хашаа хороог буулган ачиж, Мөрөн сумын 13 дугаар багийн нутагт “Элстийн ар”-ын төвлөрсөн хогийн цэгт устгасан байна. Устгалын цэгийн эргэн тойрны 400 ам дөрвөлжин талбайд хлорын шохойгоор шүршиж халдваргүйжүүлэн, хуваарийн дагуу хорио цээрийн пост дээр эргүүл хийж ажилласан байна.
Б.Гантуяа


Хорио цээрийн дэглэм буурч хязгаарлалтын дэглэмд шилжлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-06-05 22:11:54
    ???????????: Сайн байна уу