Төрийн байгууллагууд байгалиа хамгаалахад хамтарч ажиллана
2019-04-17 13:07:58, 645
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний нээлтийг хийв. Тус аймгийн хэжмээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. 2018 онд л гэхэд 58 гэмт хэрэг гарчээ. Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас Прокурор, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, сум дундын ойн анги зэрэг төрийн байгууллатай хамтран ард иргэдэд хууль тогтоомжийг сурталчлан, хууль эрх зүйн туслалцаа үзүүлж байгалиа хамгаалахад хамтран ажиллах юм. Хамтын ажиллагааны хүрээнд иргэдэд байгаль орчинтой холбоотой хуулийг сурталчлан таниулж, энэ төрлийн гэмт хэргийг бууруулахыг зорьж байгаа бөгөөд төлөвлөгөөт болон гэнэтийн хяналт шалгалтыг хийх ажээ.
Б.Гантуяа 


Төрийн байгууллагууд байгалиа хамгаалахад хамтарч ажиллана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0