Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Иргэдийн оролцоотой - Байгаль орчны хяналт" сарын аяны төлөвлгөөний дагуу "Байгалийн нөөц баялагийг зүй зохистой ашиглах, хамгаалах" сэдэвт сургалтыг аймгийн БОАЖГ, Мөрөн сумын ЗДТГазартай хамтран зохион байгууллаа. Сургалтад байгалийн нөөцийн жижиглэнгийн худалдаа эрхлэдэг 28 иргэн, 5 аж ахуйн нэгж байгууллага оролцов.
Энэ үеэр МХГазрын БОХУБайцаагч М.Болормаа "Байгалийн нөөц ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад өгөх зөвлөмж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх" сэдвээр, БОАЖГазрын байгалийн ургамал, ан амьтны асуудал хариуцан мэргэжилтэн Д.Даваадорж "Байгалийн ургамал, ойн дагалт баялагийн эрхийн бичиг олголт" сэдвээр, Мөрөн сумын БОХУБайцаагч Э.Нямдаваа "Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага" сэдвээр, Мөрөн сумын Байгаль хамгаалагч Ч.Хөхрий "Жижиглэнгийн худалдаа эрхлэгч нарт өгөх зөвлөмж" сэдвээр тус тус мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, харилцан санал бодлоо солилцон гарын авлага, тараах материалыг ирсэн иргэдэд өгч байлаа.
Б.Туяа
"Байгалийн нөөц баялагийг зүй зохистой ашиглах, хамгаалах" сэдэвт сургалт боллоо |
|
Сэтгэгдэл бичих