Хөвсгөлийн 3 сум түймрийн эрсдэл нэн их аюултай түвшинд хүрчээ
2019-04-16 14:34:04, 843
Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд салхи шуургатай байгаагаас хуурайшилт нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган гэсэн 3 сум хуурайшилтын 4-р зэрэгт буюу түймрийн эрсдэл нэн их аюултай түвшинд, Мөрөн, Рашаант, Түнэл сум хуурайшилтын 3-р зэрэгт түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд хүрчээ. Цаашид ойрын өдрүүдэд нийт нутгаар хур тунадас орохгүй, салхи шуургатай байх төлөвтэй. Иймээс ард иргэдийг мод түлээ бэлтгэх, өвс ургамал түүх зэргээр ойд зорчихдоо ой хээрийн гал түймрийн аюулаас ямагт сэргийлж байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.
 
Б.Гантуяа 


Хөвсгөлийн 3 сум түймрийн эрсдэл нэн их аюултай түвшинд хүрчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0