Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас аймгийн хэмжээнд “Нэг хором хүлээ” хөдөлгөөнийг өрнүүлж тус үйл ажиллагааг Мөрөн сумын иргэдэд сурталчлан танилцуулав. Хөвсгөл аймгийн Хилийн цэргийн 0257 дугаар ангийн үлээвэр хөгжмийн хамтлаг, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, жолооч бэлтгэдэг авто сургуулиудын холбоо хамтран "Нэг хором хүлээ" арга хэмжээг сурталчлан Мөрөн сумын төв замуудаар жагсаалаар алхан иргэдэд мэдээ, мэдээлэл өглөө.
Энэ үеэр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь өш хонзон санаж, зориудаар үйлдэгддэг биш, тухайн үеийн уураа нэгхэн хором барьж дийлээгүйгээс болж үйлдэгддэг байна. Ихэнхдээ шөнийн цэнгээний газар орж, архидан согтуурсан залуучууд уур хилэнгээ барьж тэвчээгүйгээс эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй цаашилбал гэмт хэрэгтэн ч болох эрсдэлтэй аж. Цагдаагийн байгууллагаас "Залуучуудаа ганц хормын уур бухимдлаа "Уучлаарай" гэдэг үгээр сольё хэмээн уриалж байлаа.Мөн Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасаг хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд "Нэг хором хүлээ" сурталчилгааны наалтуудыг кабин дотор болон гадна тал, мотоциклийн банк дээр байрлуулан Мөрөн сумын 5, 8-р багийн нутаг дэвсгэрт зохион байгуулж, сурталчилгааны стикер байрлуулсан автомашины цувааг Мөрөн сумын хатуу хучилттай зам дагуу тойрон явуулж үйл ажиллагааг сурталчилж байгаа ажээ.
Б.Ганаа
Ганц хормын уур бухимдлаа "Уучлаарай" гэдэг үгээр сольё хэмээн уриалав |
|
Сэтгэгдэл бичих