Иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлнэ
2019-04-02 09:59:40, 722
МХЕГ 2019 оныг "Иргэн төвтэй, үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх" жил болгон зарлаж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 
 
Тус зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар иргэдэд шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд туслах зорилгоор "Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт”,“Эрүүл аюулгүй орчин таны оролцоо” сэдэвт сарын аяныг зохион байгуулахаар аяны  нээлтийг хийлээ.
“Аяныг байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, дэд бүтцийн салбарын багц хууль, тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлах, хууль сахин мөрдөлтийг дээшлүүлж, төрийн хяналт шалгалтыг иргэдэд ойлгомжтой болгох, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилгоор зохион байгуулж байна” гэдгийг МХГ-ын Байгаль орчин дэд бүтэц хөдөлмөрийн хэлтсийн дарга  Б.Даваасүрэн хэлж байлаа.
Б.Гантуяа 
 


Иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0