Мөрөн хотыг гоёх цэцэгнүүдийг үрслүүлж эхэллээ
2019-03-21 23:23:02, 557
Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс ирэх зун Мөрөн сумын нийтийн эзэмшлийн талбайг гоёх цэцэгнүүдийг үрслүүлж эхэллээ.
Энэ зун Мөрөн сумыг 15 төрлийн 20 мянган цэцгээр чимэхээр төлөвлөж байгаа гэнэ. Хот тохижилт үйлчилгээний төвөөс иргэдэд болон гадаад, дотоодын зочдод өнгө үзэмжтэй, ая тухтай орчин бүрдүүлэхээр сүүлийн жилүүдэд нийтийн эзэмшлийн талбайг тохижуулан цэцэгжүүлдэг болжээ. 2017 онд Мөрөн сумын хэмжээнд 8000 цэцэг үрслүүлж байсан бол өнгөрсөн онд 14 мянгаар гоёжээ. Энэ жилийн хувьд цэцэгний нэр төрөл,  тоог олшруулан 20 мянгаар гоёхоор үрслүүлж эхэлсэн бөгөөд эхний цэцэгнүүдийг 6 сарын нэгнээс өмнө талбайд суулгах ажээ.
Б.Ганаа


Мөрөн хотыг гоёх цэцэгнүүдийг үрслүүлж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0