Улсын физикийн 35-р олимпиад эхэллээ
2024-05-09 14:11:01, 202

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Улсын Физикийн 35-р олимпиад эхэлж 21 аймаг, нийслэлийн 22 багийн 144 багш, сурагчид оролцож байна.

Азийн физикийн олимпиадаас Улсын физикийн олимпиад хүртэлх нэг жилийн хугацаанд БШУЯ, БЕГ-аас Монголын физикийн багш нарын анхдугаар сургалт, зөвлөгөөн, физикийн багш нарын шилдэг мэргэжлийн бүлэг шалгаруулах уралдаан, нийслэл, аймаг орон нутгийн багш, сурагчдыг хөгжүүлэх төлөвлөгөөт сургалт, физикийн шинжлэх ухааныг сурталчилсан байна.

Мөн Хөвсгөл аймагт өнгөрсөн оны 9 сараас эхлэн ерөнхий боловсролын 31 сургуулиар Улсын физикийн XXXV олимпиадын тугийг аялуулан, сургалт, бүсийн массын олимпиад, физик судлагдахууныг сурталчлах үзэсгэлэн зэрэг нөлөөллийн аян, арга хэмжээг зохион байгуулжээ. Хөвсгөл аймгийн физикчид Улсын физикийн олимпиадаас 4 алт, 6 мөнгө, 1 хүрэл, Азийн физикийн олимпиадаас 1 хүрэл медаль хүртэж байсан гэдгийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг нээлтийн үеэр онцолж байлаа.

Б.Ганаа



Улсын физикийн 35-р олимпиад эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0