Далийн баярыг 4000 гаруй иргэд зорин иржээ
2024-05-12 14:34:14, 521

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг “Далийн баяр-2024”  бямба гарагт боллоо. Далийн баярын нээлтэд УИХ-ын гишүүн Д.Батлут, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга  Г.Мөнгөнхуяг нар оролцлоо. 

 

Далийн  баярыг зорин ирж буй иргэдийн тоо жилээс жилд эрс нэмэгдэж аймгийн хэмжээнд хаврын улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх эвент болгон өргөжиж байна.

 Энэ жил 4300 гаруй иргэд тус баярыг зорин ирсэн гэдгийг Засаг дарга Б.Эрдэнэнаран хэлж байлаа.

Далийн баярын үеэр “Эрдэнэбулганд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, олс таталт, буухиа, хөгжөөнт тэмцээн, элсний волейбол, хүүхдийн дугуйн уралдаан зэрэг олон тэмцээн наадам боллоо.

 

Мөн үдшийн цэнгүүн болж МУГЖ Б.Сарантуяа, Никитон хамтлагийн ахлагч, МУУГЗ Б.Батчулуун, МУСТА Б.Гүрбадам, Р.Болортуяа,  Voise Mongolia шоуны ялагч Х.Ядам, Ц.Энгүүн нар оролцлоо.

 

 

Монгол оронд хавар анхлан цэцэглэдэг 5 зүйлийн нэг нь далийн ягаан цэцэг юм.

Тус цэцэг нь хүний бие махбодыг тайвшруулах ядаргаа тайлах, дархлаа сэргээх, сэтгэл тайтгаруулах, толгой тархины өвчнөөс сэргийлэх, хараа сайжруулах, бие тэнхрүүлэн алжаал тайлах ач тустай.

Далийн ягаан цэцэгт амарч суух нь эрүүл мэндэд тустай гэдэг ч хамгийн гол нь хүмүүс тансаг сайхныг таван мэдрэхүйгээрээ бүрэн мэдрэн өөдрөг сэтгэлтэй болж, эерэг энерги хуримтлуулдаг.

Өөрөөр хэлбэл багахан хугацаанд байгалийн асар хүчтэй бясалгалд суусантай ижил бөгөөд удаан суух, тэр тусмаа унтаж огт болохгүй гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа.

 

 

 

 

 

Б.Ганаа



Далийн баярыг 4000 гаруй иргэд зорин иржээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-05-14 16:17:09
    ???????? ????? ???????: Далийн цэцэг ягаараал,Дассан нутаг санагдаал,Сурнагын цэцэг ягаараал,Сурсан нутаг санагдаал,,
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-05-13 17:09:09
    ???????? ????? ???????: Хишигмаа,Тэнгэр 2 очоо юу