МОН 9183 төслөөс зохион байгуулсан Зөгийчдийн зөвлөгөөнөөс уриалга гаргалаа
2019-03-19 22:42:52, 1351
 
ХӨВСГӨЛ АЙМГИЙН “ЗӨГИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН III ЗӨВЛӨГӨӨН”-ӨӨС АЙМАГ, СУМДЫН УДИРДЛАГА, ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД, ИРГЭДЭД УРИАЛАХ НЬ
 
Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд
 
         Хөвсгөл аймгийн “Зөгийн аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр”-тэй болоход бодлогоор дэмжиж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг шийдэхэд дэмжлэг үзүүлэх
         Хөвсгөл аймагт “Зөгийн аж ахуй”-г тогтвортой хөгжүүлэх эрх зүйн орчинг бататгахад дэмжлэг үзүүлэх
 
Аймаг, сумын Засаг даргад
 
         Хөвсгөл аймгийн хэмжээнд зөгийн бэлчээрийн даац, нөөцийг тогтоох судалгаа хийлгэх зөгийн аж ахуйн өртгийн сүлжээг хөгжүүлэх боломжийг тодорхойлох судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх
       Зөгийн бал, зөгийн аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
         Зохион байгуулалтыг сайжруулж мэргэжлийн холбоог чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх
         Хөвсгөл аймгийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд хил залгаа ОХУ-тай “Зөгийн аж ахуй”-г хөгжүүлэхэд хамтран ажиллах гэх мэтээр доноруудтай харилцаа холбоо тогтоох
         Зөгийн аж ахуйг хөгжүүлэх замаар иргэдийн амьжиргаа дэмжихсанал санаачилга бүхий төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэнд дэмжлэг үзүүлэх
         Хүн амаа эрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах зарим зорилтын хүрээнд “Зөгий” өсгөн үржүүлэхэд иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх
         Зөгий үржүүлэгчдийн уулзалт, зөвлөгөөнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж олон нийтэд танилцуулан сурталчилахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
Аймгийн ХХААГ-т
 
         Зөгийн аж ахуй эрхлэхэд төр болон хувийн хэвшлээс үзүүлэх үйлчилгээ /мал эмнэлэг, үржил селекц/-ний уялдаа холбоог хангах 
         Зөгийн бэлчээрийн зүй зохистой ашиглалтын тухай холбогдох сургалт сурталчилгаа хийх 
         Зөгий, зөгийн аж ахуйндагалдах бүтээгдэхүүнийхэрэглээг нэмэгдүүлж, олон нийтэд сурталчлан, танилцуулахад анхаарах
         Иргэдэд зөгийн аж ахуйн ач холбогдол, ашиг тус, боломжийг сурталчилах
 
Төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодод
         Зөгий өсгөн үржүүлэх санал санаачлага өрнүүлэн аймаг, сумын удирдлагуудад уламжлах
         Зөгийн аж ахуйн өртгийн сүлжээг хөгжүүлэх харилцаа холбоо тогтоон бэхжүүлэх
        Хөвсгөл аймгийн зөгийн бэлчээрийн даац, нөөцийнсудалгааг хийх 
         Хөвсгөл аймгийн газар зүйн заалттай бүтээгдэхүүн бий болгох чиглэлээр тууштай зохион байгуулалттай, санаачилгатай ажиллах 
         Зөгийн аж ахуй эрхлэх сонирхолтой иргэдийг сургаж чадавхижуулах, чадамжийн гэрчилгээ олгох
         Зөгий өсгөн үржүүлэх санал санаачлага гаргасан иргэдэд зөгийн бүл, багаж, тоног төхөөрөмжөөр хангах 
         Зөгийн аж ахуй эрхлэх замаар биологийн ховор болон нэн ховор төрөл зүйлийн ургамлыг сэргээн сайжруулах байдлаар байгаль орчноо хамгаалах
         Зөгийн аж ахуй, цэцэгний аж ахуй, хүлэмжийн аж ахуй зэргийг эрхлэн байгальд ээлтэй байдлаар амьжиргаагаа дээшлүүлэх
         Зөгийнаж ахуй эрхлэх зохистой үйлдвэрлэлийн дадлыг хэвшүүлэх
        Зэрлэг байгалиас бал олборлож органик бүтээгдэхүүнийг эрхэмлэх
         Зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн олборлолтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн технологийг сайжруулах
         Аймгийн онцлогтой биеэ даасан дэд кластерыг хөгжүүлэн Монгол улсын зөгийнаж ахуйн нэгдсэн кластерт идэвхитэй байр суурь эзлэхийг уриалжээ.
 
 
 
 
 


МОН 9183 төслөөс зохион байгуулсан Зөгийчдийн зөвлөгөөнөөс уриалга гаргалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0