Хөвсгөл нуурын мөс хангалттай хөлдсөн ч зарим газруудад хар, цагаан хил үүсчээ
2019-02-27 17:35:57, 920

Хөвсгөл аймагт  мөсний баярыг зохион байгуулах комиссын аюулгүй байдлыг хангах салбар комиссоос мөсний хөлдөлтийн байдалд хэмжилт хийжээ. Хэмжилтээр Хөвсгөл нуурын мөс хангалттай хөлдсөн байгаа ч зарим газарт хар, цагаан хил үүссэн учраас иргэдийг мөсөн дээр халтирч унах, бэртэж гэмтэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх зэргээр аюулгүй байдлаа хангаж оролцохыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөвлөлөө.Хэмжилтээр Сомо хад 1м 20см, Монгол далай 1м 30см, Хүй толгойн тушаа мөсний баярын талбай 1м 30см зузаантай хөлдсөн байна.

Өнөөдрөөс эхлэн өрх үүссэн болон мөс цөмөрч болзошгүй газруудад хаалт, дарцаг, тэмдэг тэмдэглээг байршуулах ажил хийж байна. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мөсны баярыг зохион байгуулах комисс болон холбогдох төрийн байгууллагуудад байгаль орчин, эрүүл ахуй, автотээвэр, усан зам, авто замын хяналтын чиглэлээр 14 заалт бүхий зөвлөмжийг хүргүүлж цаашид мөсний баярыг зохион байгуулах журам боловсруулах саналыг хүргүүлээд байгаа ажээ.

Б.Гантуяа 



Хөвсгөл нуурын мөс хангалттай хөлдсөн ч зарим газруудад хар, цагаан хил үүсчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0