Тэмцээнд 70 гаруй алба хаагч оролцож, аваргуудаа шалгарууллаа
2019-02-26 11:03:06, 431

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдынхаа бие бялдарыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны  бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27,46,69 дүгээр анги болон Эрэн хайх, аврах салбарын нийт 7 багийн 70 гаруй алба хаагч оролцож,  аваргуудаа шалгаруулжээ.

Алба хаагчид жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгүүдэд даалгавар гүйцэтгэн, 10 км замыг туулж эр зориг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. 

Тэмцээний нийлбэр дүнгээр гуравдугаар байрт Эрэн хайх, аврах салбарын баг тамирчид, хоёрдугаар байрт Гал түймэр унтраах, аврах 46-р ангийн баг тамирчид, тэргүүн байрт Гал түймэр унтраах, аврах 27-р ангийн III салаа шалгарсан байна.

Б.Ганаа



Тэмцээнд 70 гаруй алба хаагч оролцож, аваргуудаа шалгарууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0