Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
2019-02-23 01:00:26, 547
2019.02.23 / БИЛГИЙН ТООЛЛЫН 19
ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 07.45-18.26
Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Төрөхүй 
Суудал: Огторгуй
Аргын тооллын 2 сарын 23, Санчир гараг. Билгийн тооллын 19, Тэргүүн дагуул одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 18 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.
 


Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0