Ажил хайж буй иргэдийн тоо эрс нэмэгджээ
2019-02-21 00:19:35, 631
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст ажил идэвхтэй хайж байгаа 1137 иргэн бүртгүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 461 иргэн буюу 68 хувиар өссөн тоо юм. Ажил хайгч иргэдийн тоо эрс нэмэгдэж буй нь урин дулаан болж байгаатай холбоотой гэнэ. Бүртгэлтэй ажил хайгчдын 75.3 хувийг буюу ихэнх нь бүрэн дунд боловсролтой 25-34 насны иргэд байгаа аж.  Харин ажлын байрны захиалга 4 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 9 иргэнээс 6 нь эмэгтэй юм байна. Хаврын улирал болж байгаа учраас барилгын, газар шорооны ажлын байр нэмэгдэж байгаа гэнэ. Тус аймгийн хэмжээнд цахилгааны инженерийн ажлын байр эрэлттэй байгаа ажээ.
 
 Б.Ганаа


Ажил хайж буй иргэдийн тоо эрс нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-02-21 00:35:34
    Зочин: цалин голоод ажиллах хүн ховор байна