Үс засуулбал өнгө зүс доройтно
2019-02-21 00:16:55, 515
2019.02.21 / БИЛГИЙН ТООЛЛЫН 17
ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Наран ургах, шингэх: 07.49-18.23
Барилдлага: Хотол чуулган 
Шүтэн барилдлага: Мунхрахуй 
Суудал: Шороо
Аргын тооллын 2 сарын 21, Бархасвадь гараг. Билгийн тооллын 17, Харцага одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 49 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 


Үс засуулбал өнгө зүс доройтно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0