Бух хайрханыг зорих иргэдийн тоо эрс нэмэгджээ
2019-02-11 18:09:00, 1673
Хөвсгөл аймгийн иргэд сар шинийн өдрүүдэд Архангай аймгийн нутагт байдаг “Бух” хайрханыг зорьж мал сүрэг, ажил үйлсээ даатган залбирах нь өмнөх жилүүдээс эрс нэмэгдэж зөвхөн Хөвсгөлөөс өдөрт 300 гаруй иргэн зорьж байна.
Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг Идэр, Чулуут голын бэлчир дэх хос хүрмэн хясааны дунд хэвтэж буй бухын хэлбэртэй томоохон чулууг “Бух” хайрхан шүтээн гэж нэрлэн олон жил шүтэн тахьсаар иржээ.
Ялангуяа сар шинийн дараа  Архангай, Хөвсгөл, Булган, Завхан зэрэг аймгийн ойролцоох сумдын иргэд зорин ирж мөргөн залбирдаг юм. Тус хайрханы тухай “Эрт цагт тус газар аварга могойн аюул нүүрлэж байсан үед жаран бухын тэргүүн цэнхэр бух дарж хэвтэн ард түмэнд жаргал авчирсан” гэж домогт өгүүлдэг байна. Бух хайрхан шүтээнийг хүний шүтлэгийн хирээр хүслийг биелүүлдэг увидастай гэж хүндэтгэн дээдэлж мөргөж, идээ будаа, цай сүүнийхээ дээжийг өргөн элс дээжээс нь амсаж, хүслээ шивнэж гарч буй жилийн ажил үйлсээ даатгадаг ажээ. Бух хайрханд 3 жил дараалан тасралтгүй очвол өвчин зовлонгүй эрүүл энх байдаг төдийгүй мал сүрэг өсөн нэмэгдэж үр хүүхэд тогтдоггүй айл үр хүүхэдтэй өнөр өтгөн болдог гэж нутгийн иргэд хуучилж байлаа.
Б.Гантуяа
 


Бух хайрханыг зорих иргэдийн тоо эрс нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0