Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
2019-01-30 22:29:22, 634
ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Наран ургах, шингэх: 08.19-17.50
Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Нэр өнгө 
Суудал: Ус
Аргын тооллын 1 сарын 31, Бархасвадь гараг. Билгийн тооллын 26, Эрхтэний тэнгэрт одтой, шар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
 


Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-02-01 08:54:46
    ??????: Өнөөдөо 2сарын 1 бусуу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-02-01 08:54:20
    ??????: Өнөөдөо 2сарын 1 бусуу