АРВАН АХМАД ТУТМЫН 9 НЬ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛТЭЙ БАЙНА
2018-05-28 11:51:07, 582

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ахмадуудын анхдугаар чуулган болж ахмадууд тулгамдаж буй асуудал санал хүсэлтээ ярилцан аймгийн чуулганд оролцох төлөөлөгч нараа сонгон баталгаажуулав.
Чуулганд оролцсон ахмадууд "Эдийн засгийн хямрал ахмадуудад хүндээр тусч байна. Арван ахмад тутмын 9 нь тэтгэврийн зээлтэй байна. Бидний үр хүүхдэд өрх гэр,аж  амьдралаа авч явах ажлын байр байхгүй, ажил олдохгүй байгаа нь ахмадууд бидэнд санхүүгийн бэрхшээл тулгарахад хүргээд байна. Бид үр хүүхэддээ зээл авч өгч хүүхдүүд маань бидний тэтгэврийн мөнгөөр амьдар байна" гэдгийг хэлж байв. Мөн энэ үеэр ахмадуудын өмнө тулгамдаж буй нийтийн тээврийн асуудал, эрүүл мэндийн үйлчилгээ авахад гардаг оочер дараалал хүндрэлтэй байгааг онцолж байв. Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх "Бид нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулсан энэ сард бүрэн шийдэгдэж ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэгүй зорчдог болно.Эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой асуудлыг холбогдох хүмүүст уламжилж шийдвэрлүүлнэ" гэдгийг хэлж байлаа. Тус аймаг оны эцсээр 132.508 хүн амтай гэж тоологдсон. Үүний 8,4 нь хувь буюу 11,200 нь өндөр настнууд байдаг бөгөөд нийт ахмад настнуудын 31,8 хувь буюу 3570 ахмад настан Мөрөн суманд амьдарч байгаа ажээ.



АРВАН АХМАД ТУТМЫН 9 НЬ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛТЭЙ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0