18 ЗАЛУУ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХЭЭР УЛААНБААТАРЫГ ЗОРИВ
2018-05-28 11:46:51, 535
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх, Монгол Солонгосын хамтарсан Политехник коллежийн захирал Х.Цэгмэдтэй мэргэжилтэн бэлтгэх хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Гэрээний хүрээнд Мөрөн сумын эхний ээлжний 18 залуу авто кузов засвар, оёдлын чиглэлээр мэргэжлийн үнэмлэх олгох 14 хоногийн сургалтанд хамрагдахаар Улаанбаатарыг зорив.
Ажилтай орлоготой Мөрөн хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын 50 залууст мэргэжил эзэмшүүлэх бөгөөд гэрээрээ үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил идэвхитэй хайж байгаа иргэдээс сонгож мэргэжил эзэмшүүлж байгаа гэнэ. Суралцагчдын сургалтын зардлыг аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас шийдвэрлэн өгч байгаа ажээ.
 


18 ЗАЛУУ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХЭЭР УЛААНБААТАРЫГ ЗОРИВ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0