ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН ТУГИЙГ ХҮНДЭТГЭЛИЙН ИНДЭРТ ЗАЛАВ
2018-05-28 11:37:36, 558

Хөвсгөл аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулдаг "Entrepreunuer-2017" ёслолын ажиллагааны шилдгүүдийг тугийг хүндэтгэлийн индэрт залах ёслол болов.
Тус ёслолд орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан 11 номинациар тодруулжээ. Шилдэг Гранпри цомын эзнээр Бүтэн оргил компани шалгарсан бол, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгчээр Шинэ-Идэр сумын Дулаан Эрдэнэт компани, оны шилдэг экспортлогчоор Мах маркет, шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар Мөрөн телевиз зэрэг 11 байгууллагын тугийг нэг жилийн турш тамгын газрын хүндэтгэлийн индэрт залж олон нийтэд сурталчилж байна.



ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН ТУГИЙГ ХҮНДЭТГЭЛИЙН ИНДЭРТ ЗАЛАВ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0