МӨРӨН СУМЫН ГЭРЭЛТҮҮЛГИЙГ УРТАСГАСАН ЦАГААР АСААНА
2018-05-28 11:35:10, 503

Мөрөн сумын Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж аялал жуулчлалын улирал эхэлж байгаа учраас Мөрөн сумын гэрэлтүүлгийг уртасгасан цагаар асаах шийдвэр гаргалаа. Мөрөн сумын гэрэлтүүлэг шөнийн 02 цаг хүртэл асч байгаа бөгөөд ирэх 6-р сарын нэгнээс оройн 22 цагаас шөнийн 04 хүртэл асаах гэнэ.
Аялал жуулчлалын тулгуур төв гэдэг хоймор нутгийг зорьж буй гадна дотны зочид жуулчид Хөвсгөл нуурыг зорихдоо Мөрөн сумыг дайран өнгөрдөг. Мөрөн сумын Засаг даргын санаачилгаар "Гэрэлтэй Мөрөн хот" хөтөлбөр хэрэгжиж төв зам дагуу хэвтээ, босоо тэнхлэг гэрэлтэй болж зарим багийн хорооллын өрхүүд хашаа бүртээ гэрэлтүүлэгтэй болсон юм. Хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын бүх багийг гэрэлтэй болгох бөгөөд алслагдсан гэр хороолол гэрэлтэй болсноор гэмт хэрэг зөрчил буурах, өнгө үзэмжтэй болох, гэр хорооллын иргэд айж сандрахгүй амар тайван явах зэрэг олон боломж бүрдэх ажээ.



МӨРӨН СУМЫН ГЭРЭЛТҮҮЛГИЙГ УРТАСГАСАН ЦАГААР АСААНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0