Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VII хуралдаан болж Хатгал тосгоныг сум болгох асуудлыг төлөөлөгчид дэмжиж Засгийн газарт өргөн мэдүүлэхээр боллоо.
Хатгал тосгон 1007 өрх, 3326 хүн амтай 214 төрийн албан хаагч төрийн бүхий л үйлчилгээг иргэдэд хүргэдэг байна. Тус иргэд сум болох саналаа 2008 он, 2015 онд Засгийн газарт хүргүүлсэн боловч дараа жилүүдэд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль болох байсан учраас саналыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирж 2016 оны 6 дугаар сарын 1-нээс Алаг-Эрдэнэ тосгоны VI баг болгосон ажээ. Хатгал тосгон нь анх 1910 онд Хөвсгөл нуурын баруун урд эрэгт хүн ам төвлөрөн суурьшиж харуулын алба байгуулагдсанаар сууриа тавьсан түүхтэй бөгөөд Хөвсгөл аймгийн анхны төв байсан ажээ.
ХАТГАЛ ТОСГОНЫГ СУМ БОЛГОХ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР БОЛЛОО |
Сэтгэгдэл бичих