ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЗАР НУТАГ БҮХЭЛДЭЭ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ОРЛОО
2018-05-28 11:04:13, 1286
Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 7-р хуралдаан болж аймгийнхаа 50-р өргөрөгөөс урагш газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа. Тус нутаг нь байгаль экологийн өвөрмөц тогтоцтой, голын урсац бүрэлдэх онцгой орчин болдог, ховор амьтан ургамалтай, хангайн нуруу Хөвсгөлийн уулс улмаар Өмнөд Сибирийн ховор зүйлүүдийн шилжилт хөдөлгөөн хийдэг экологийн хувьд ховор төдийгүй аялал жуулчлал хөгжүүлэх эко системийн тэнцвэрт байдлыг хангах бүс нутгийн хөгжилд онцгой нөлөө үзүүлэх чухал газар нутаг юм.
"Бид уул уурхайгүй аймаг болон хөгжиж аялал жуулчлалыг хөгжүүлэх урт хугацааны бодлогын хүрээнд 50-р өргөрөгөөс урагш газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авснаар ашигт малтмалын хайгуул олборлолт хийгдэхгүй,  нутгийн иргэд газар нутгаа хамгаалж ашгаа хүртэх боломж бүрдэж байна" гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд онцолж байлаа. Ийнхүү газар нутгийг байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалт газар, ховор ан амьтан ургамал зэргийг хамгаалах зорилгоор аймгийн 50-р өргөргөөс урагш орших 3,3 сая га газрыг тусгай хэрэгцээнд авах тогтоолын төслийг энэхүү хуралдаанаар баталлаа.
50-р өргөрөгөөс урагш гэдэгт Алаг-Эрдэнэ сумын нутагт байрлах огтлолцолын цэгээс урагш орших Мөрөн, Тосонцэнгэл, Түнэл, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Галт, Цагаан-Уул, Цэцэрлэг сум, Тэсийн   голын эхэн, Булнай нурууны орчмийн газар нутаг, сумдын  хилийн цэсийн цэгүүд  багтдаг аж. Тус аймаг 2009 онд  аймгийнхаа газар нутгаа онгон дагшин байгалиар нь авч үлдэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 50-р өргөрөгөөс хойших нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаагаар авч, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тогтож, 2016 онд 25 жилийн хугацаагаар сунгасан ажээ.
 


ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЗАР НУТАГ БҮХЭЛДЭЭ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ОРЛОО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0