Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан Хөвсгөл аймгийн Музей зуны хуваарьтаа шилжиж амралтын бямба, ням гарагт тогтмол ажиллаж эхэллээ. Дэлхийн Музейн өдрийг тохиолдуулан "Шинэ хандлага, шинэ олон нийт" уриатай арга хэмжээг орон нутагт Тосонцэнгэл сумын сургуулийн сурагчдад зохион байгуулж байна.
Тус аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулагдаж 1967 онд Орон нутаг судлах Музей болсон бөгөөд энэ үед музейн сан хөмрөг 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байжээ. 1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байжээ. 2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай, 12 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.
ХӨВСГӨЛИЙН МУЗЕЙ ЗУНЫ ХУВААРЬТАА ШИЛЖЛЭЭ |
Сэтгэгдэл бичих