Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт "Аспайр майнинг" компаниас 7,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ОХУ-д үйлдвэрлэсэн Ермак буюу зөөврийн ус шүршигч гал унтраагуур 15-ыг өгсөн байна.
Ой хээрийн түймэр нь ихэвчлэн автомашин очих боломжгүй өндөр уулын хяр зэрэгт гардаг учраас зөөврийн ус шүршигч гал унтраагуур чухал ач холбогдолтой гэнэ. Тус аймгийн нийт нутгаар хуурайшилттай бөгөөд он гарсаар 6 суманд ой хээрийн 9 түймэр гарснаас өнөөдрийн байдлаар Тариалан суманд гарсан түймэр цурманд, Чандмань-Өндөр суманд гарсан түймэр асч байна.
"ОБГ-ын алба хаагчид гал унтраагуураа хүлээн аваад Чандмань-Өндөр сумын "Асганы хөндий"-д гарсан түймрийг унтраахаар гарч байна" гэдгийг ОБГ-ын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн мэдээллээ.
"Аспайр майнинг" компани нь орон нутгийн хөгжлийг тууштай дэмжиж ажилладаг бөгөөд төсөл хэрэгжиж буй бүс нутгийн ард иргэдийн ахуй амьдралд урт хугацаанд тус дэмээ өгөх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж 2008 оноос хойш 549 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Хөвсгөл аймагт хийгээд байгаа ажээ.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОБГ-Т ЗӨӨВРИЙН ГАЛ УНТРААГУУР ГАРДУУЛЛАА |
|
Сэтгэгдэл бичих