Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар Угийн бичиг хөтлөлтийг аймгийн хэмжээнд эрчимжүүлэн энэ онд 40 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Тус аймагт 2014 оноос угийн бичгийн дэвтэр тарааж, угийн бичиг хөтлөх үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дэвтэр тараалт 80 хувьтай, хөтлөлт 30 хувьтай байна. Энэ үйл ажиллагааг эрчимжүүлж Монгол Улсын иргэн бүр угийн бичгээ хөтлөх нь төрөл ойртсон гэрлэлтээс зайлсхийх, эрүүл саруул удамтай байхын төлөө төрийн байгууллага, хувь хүн, иргэн бүр санаачилгатай байхыг Хөвсгөл аймгийн БСУГ-ын дарга Я.Дашзэвэг онцолж байлаа.
Дээрх зорилтын хүрээнд "Угийн бичгийн орон нутгийн сургагч багш бэлтгэх арга зүйн сургалт"-ыг зохион байгуулж сумын соёлын төвийн бүжиг-өвийн ажилтан, Мөрөн сумын 5 багийн төлөөлөл, аймгийн музейн төлөөлөл зэрэг нийт 30 гаруй иргэнийг хамрууллаа.
Аймгийн хэмжээнд Тариалан, Шинэ-Идэр сумын иргэд Угийн бичиг хөтлөх үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцож байгаа ажээ.
Монголчуудын овог удмаа мэддэг байсан эртний түүх 1920-иод оноос түр мартагдаж 1990 оноос дахин сэргэж байгаа юм
УГИЙН БИЧИГ ХӨТЛӨЛТИЙГ 40 ХУВЬД ХҮРГЭНЭ |
Сэтгэгдэл бичих