Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас бага насны хүүхдийг авто замын ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Бяцхан зорчигч” аяныг өрнүүллээ.
Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 17 хүүхэд зам тээврийн осолд өртсөн бол он гарсаар 4 хүүхэд авто замын осолд орсон байна. “Бяцхан зорчигч” аяны хүрээнд эцэг, эхчүүд, багш, сурагчдад замын хөдөлгөөний тухай мэдээлэл зөвлөгөөг өгч төрийн болон төрийн бус байгууллагуудыг аянд нэгдэж замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах гэнэ. Мөн Мөрөн сумын бүх сургуулиуд өдөр бүр эцэг эхчүүдийн төлөөллийг туслах цагдаагаар цагийн хуваарийн дагуу ажиллуулж, бяцхан үрсээ авто замын ослоос сэргийлэхэд хамтран ажиллах ажээ.
ОН ГАРСААР ДӨРВӨН ХҮҮХЭД АВТО ЗАМЫН ОСОЛД ӨРТЖЭЭ |
Сэтгэгдэл бичих