Хөвсгөл аймагт Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нээлт болж Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин оролцлоо.
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн тулгуур болсон мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, хүн ардаа баталгаатай, чанартай хүнсээр хангаж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэн, хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд "Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ"-г жил бүрийн 5 сарын нэгнээс 10 сарын 20 хүртэл явуулахаар шийдвэрлэсний хүрээнд Хөвсгөл аймагт тус арга хэмжээ эхэллээ. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин "Малчдад мал сүргээ ямар нэгэн өвчний эрсдэлгүй өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд аймаг, орон нутгийн төр захиргааны болон мэргэжлийн байгууллагууд, малчид идэвх санаачлагатай оролцож, хариуцлагатай ажиллах"-ыг уриалж байлаа. Тус аймаг 5,2 сая малтай, 6 дахь хошуу мал болох цаан сүргийг өсгөн үржүүлдэг бөгөөд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 17 нэрийн халдварт өвчнөөс 810,3 мянган мал, амьтан хамрагдахаар төлөвлөгдөж, өнөөдрийн байдлаар 8 нэрийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 67257 толгой мал хамрагдсан байна
МАЛ ЭМНЭЛГИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО |
Сэтгэгдэл бичих