НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.
Наран ургах, шингэх: 07.09-18.09
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Мод
Аргын тооллын 10 сарын 13, Санчир гараг. Билгийн тооллын 4, Эрхтэний тэнгэрт одтой, шар бар өдөр. Өдрийн наран 7 цаг 09 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна |
|
Сэтгэгдэл бичих